Гүэ энэ чинь юу вэ. Он гарлаа даа нэг мэдэхэд. 2009 оныхоо сүүлчийн бичлэгийг хийе даа эндээ. Ер нь ч сүүлчийн бичлэг болж магад. Дараагийнх нь www.barbagsh.mn дээр гарч эхэлнэ. Зарим жороо зөөж тавих юм. Туслахаа бас зөөнө л дөө.
Энэ удаа хоолны жор биш халуун виноны хамгийн амархан жор хэлий.
Халуун вино гэж вино халаахын нэр мөн боловч баахан хольц ордог учир байнаа. Европын орнуудаар өдийний баахан баяраараа пүүнш гээчийг ууж гарна. Пүүншийг улаан, цагаан вино эсвэл, одоо... усан үзмийн бараашиг гэхүү дээ тийм юмаар хийнэ. Жирийн "халуун вино"-г бодвол маш баялаг орцтойм шиг байлээ. Бэлдэх нь ч бас арай ажиллагаатай байж магадгүй. Ром дарс, тэкилла энэ тэр гэсэн гатуу хольцууд, мөн лиш цэцэг, бас нэг гаатай ургамал, бас нэг гаатай мод, бас жирийн ногоон, хар цайнууд, жимнсий сироп, бүр өндөг ч хүртэл есөн жорын л юм ордым байлээ. Пүүнш нь ч өөрөө хүүхдийн, зүгээр алкохольгүй, янз бүрийн жимсний энэ тэр гэсэн уран сэтгэмжүүдтэй.

За гол амт үнэр оруулагч нь бол лиш цэцэг. Энийг автийкаас асуувал олдох байхаа ер нь. Манай Хөхтолбот сайн мэднэ. Гадуур зардаг болсон ч байж мэднэ.
Бас нэг гол амт үнэр оруулагч нь герман хэлэнд zimt гэж байхын. Монголоор харсан чинь "шанц" гэж наажээнэ. Нэг тийм модлог, ер нь мод доо. Дотогшоо хуйлраад хатцан юм шиг, савхны хяраанаас хурууны дайтай ч хүртэл бүдүүнтэй байжээдэг. Мах зах чанахад хэрэглэдэг бас. Цуг буцалгаад дараа нь гаргаа хаячна.
Дээрх 2 хоюулаа гаархуу хурц амт үнэртэй. Сурвалжилж байгаад олдоц, байршлы нь илрүүлж бичнээ. Бодоход далай ээжийн нарийн ширийн ногоо цагаа зардаг улсуудаар, эсвэл хятад лангууны худалдаачдаар байж магад. Одоо ер нь тийм худалдаачид байдаг уу? Жоохон байхад шар дэлгүүр гээ л баахан хятад өвөө эмээ нар том том цагаан мөөг зараад зогсжээдээг сэн.
Жор1: эхлээд бацгаануудад зориулаад алкохолгүйг оруулы.
1 литр алимны шүүс
1 литр улаан усан үзмийн шүүс
2 лимоон (цитроон)
1 Ооронж
6 лиш цэцэг
1 годгор шанц :D
1 чимх задь :D (энд задь гэж бас нэг шог хошин нэр байна. Энэгүй байсан ч яахав дээ)
-Алим ба Усан үзмийнхээ шүүснүүдийг нэг том саванд холиод хийчнэ. Тэгээд ооронж, лимооныхоо шүүсийг дээрээс нь үхтэл нь базаж шахаад бусад бүх амтлагчуудаа бас дотор нь шидээд шидээд орхично. За тэгээд сулхоон гал дээр 10 минут поррх гээ л үлдээнэ дээ. Тэгээ л хамаг юмнууды нь шүүж аваа л халуунаар нь сайхан бариултай зузаан шаазан аяганд хийгээ л цасан дунд уугаа зогсжаах нь байшүү дээ.
Жор2: За халуун вино:
250 гр ус
500 гр улаан вино
4 лиш цэцэг
1 годгор шанц
1 Нэг лимон
3 хоолны халбага элсэн чихэр
-Бүх амтлагчуудаа усандаа хийж 5 минут буцалгана. Дараа нь виногоо хийнэ. Виногоо хийгээд буцалгахгүй шүү! Бүх спиртлэг нь ууршаад шал хэрэггүй юм болно гэсүүг :D. Зүгээр сайхан халаана. Тэгээ л бас доторх юмнууды нь шүүж аваа л халуун саванд хийгээ л цас руу гаа үүрээд явах нь байшд. За гадаа сайхан сандал дээр суугаад уужээсэн ч сайхан эд шд мар мар гээл.
Дээр дурдсан сонин сонин юмнуудын зургийг орууллаа. Эхнийх нь мөнөөх шанц. Дараах нь лишийн цэцэг, 3 дахь нь задь. Эднийг сайн төнхөөд байвал нөгөө хуа-жу, да-лю энтэр гээд зараад байдгууд л нэг байх шиг байгаам даа явж явж. Мэдэх хүн байвал хэлээд өгөөсэээээй.
За ингээд та нартаа шинэ жилийн халуун мэндийг амтатхоол блогийнхноос хүргэж байнаа! Ирэх 2010 ондоо ажил үйлс бүх зүйлс чинь гэрлийн хурдаар бүтэх болтугай гэж ерөөе!

Манайхаан, өнөөдөр хоол хийхгүй. Өнөөдөр чэн манай Ахлахын өдөр, дэлхий нийтээрээ Гавьтаан Тагнайн төрсөн өдрийг тэмдэглээд нижигнэжээн. Сэрээ, Мөөгий, Төгсцогт гурамсан медалиар бэлэг хүртэл барьжээшт. Мань нэг торт хийцэн. Тэхдээ хэн ч энэнээс идэхгүй, ахлах өөрөө л иднэ.
Үндэстэн болгон л загасны шөл хийдэг байх даа. Цөлийн арааб, хар маруудаас бусад нь тээ. Манай Хөвсгөл, Сэлэнгийхэн бас хийдийшд. Том том тул бариа л. Одоо ч тул байтугай линоок ч ховор болсон гэсээ, Өнөөдөр нэг өөрийн гэсэн загасны шөл хийчий гэсэн чинь яншуй алга, ногоон сонгино алга. Тэхдээ загас нь вайна, ус нь вайна.
Тахиаг дакиа гэж хэлдэг хүн байнуу. Эхлээд баахан дакианы хамгийн уртлын жижиг мөч зөч, далавч малавч олжаагаад, заа даа ер нь далавч л тохирно доо, тэгээ сайхан тэднүүсийгээ хуурай гуриланд дүрээд....... аа байжий, юу юугүй ингкүү л дээ. Эхлээд гуруун томовтор хавтгайвтар сав бэлднээ. Эхнийхд нь хуурай гурил, дараагийхд нь түхий өндөг, гуравдахд нь коорн флэйкс гээд нэг юм байдаг даа, өглөө сүүтэй идээдээдэг амээркчууд, Тийм гуруун юм сайхан бэлдчээд нөгөө далавчнуудаа дүрээ дүрээ авчхийм байгаан. Далавчаа нойтон дээр нь сайхан хуурай гуриланд өнкрүүлнэ. Өнкрүүлчээд цонхон дээр тавьж болкуу шүү, өнкрүүшийн үлгэрийг санажаагааздээ, яалаа даа.
Сайм байцгаануу эрхэм зочдоо. Заза гаруудаар юү вээцгаана?
Маанаг амархан котлет хийх арга заагаа өгчий. Монголд байгаа бүсгүйчүүл хийгээд харчуулдаа зориулсан бөлгөө. Учир нь энэ хоолны орцон дахь материалыг монголоос авсан учираас тэршүүдээ. Тэрнээсиш них гадныхныг гадуурхаадийгаачумалгалайнадөөө. Энэ үг маань нэг мөрөндөө багтдаглайгаадааа ай?




