Баншанд дургүй байдийн байж. Манай орос хөршийнхөн л.. заза тэр яахуу.
Одоо түгүүл ишнийцл хийе. Ер нь вол амархан эд байгаамаа, талхны үйрмэг л олчуул. Талхны үйрмэг бас явдалтай тээ. Уул нь талхны л үйрмэг шүү дээ. Хатсан талхыг л нүддэг байх даа одоо. Үртэс мааркийн үйрмэг байхын шүү том том ширхэгтэй биш.
![]()
Эхний зурагт байгаагаар гурил, өндөг, талхны үртэс гурваа гуруун саванд хийгээд ингэж тавинаа. Тэгэнгүүтээ махаа аваад..гэснээс юуны ч мах болы шүү. Гахай, тахиа. ясгүй загас, таван хушуу мал зал...
Загасныхаас бусды нь алхаар нүдэж нимгэлж тараана. Тахиаг тэхдээ хямгатай цохьхгуу вол будаа болчно. Бусды нь вол хамаагүй ээ бяц бяц цохиод тараагаад нимгэлээд өг. Ямар эмэгтэй хүн биш. Тэгчингүүтээ эхлээд гурилд хийж гурилан бүрхүүл үүсгэлээ, дараа нь өндгөнд хийж өндгөн бүрхүүл үүсгэлээ. За одоо гурил, өндөг болсон махаа талхны үртэс болгоноо. Мах талхны үртэс болж хувирна гэж юу байхуу дээ. .."гар нэл тос болчлоо" гэжаагаам шиг хэллээ.
Үртэс наахдаа махаа үртсэн дотор хийгээд дээрээс нь бас үртэс асгаад гараараа сайн нудраад, цохиод, наагаад өг. Дараа нь эргүүлж харуулаад нөгөө талд нь бас үртэс наана. Өө пилээтгээ залгахаа мартцан махаа янзлаад байжий шд. Хэл мэл нь цухуйцан, хичээнгүй үзжээн хэхэ. Төмс шарагчинд шарна, байхгүй бол ямар ч хамаагүй саванд их тос хийгээд боорцог шиг чанана. Сайхан доо идэхэд. Ширүүвтэр галанд сайхан шаргал улаан болтол нь байлгаа л аваншүү дээ. Авчаад дараа нь идхийн шүү.
за нэг иймэрхүү болхын. Иймэрхүү, гэхдээ яг ийм биш. Энэ нээх гоё болоогүй ин. Царайгий нь хэлжийшүү амты нь биш.
Хажууд нь төмс тавьцийн. За юуулол юу тавийшдээ ицсийцст. Хари лимон бол байжаахад зүгээр байж магадгүй.
ps: Гэж төгссөн энэхүү жорыг шартсан тогооч бичсэн тул хамаг амтлагчий нь мартжээ. Санууулж өгсөн мэргэн уншигч нартаа талархахын ялдамд ойрхон байсан бол гөөмөн сайханаа гэж бодсоноо нуух юун. Тэгэлгүй яахвээ энд давас орно. Махаа дөнгөж цохичоод дээрээс нь дээрээс нь давас, улаан пээрц цацна. Нэг талд нь цацxад л болно доо.
2-r ps: Гэсэн энэхүү хэдэн өгүүлбэрийг шинээр нэмэв.






Сэтгэгдэлүүд:
Хэл мэлээ гаргаал харваас мэрийсэн нь илт байноо хи хи. Баярлалаа хө.
Плиткан дээр тавьцан гурилтай шөл шууд гологдож байна ш тээ, идмээргүй санагдчихлаа тэрийг хи хи
Нарийн ширийн амталгааг нь ахлах нуужээ дээ.
Жишээ нь давс сонгино хийх үү гэх мэт айн.
35: Зүгээр байгаарай
Битмийн: Хэхэ апдэйт хийчлээ
Ананд: Аан мэдэж авлаа. За тэр хүү тэгдэг нь их сайн болжээ. Мэйл бичээрэй.
Сэтгэгдэл үлдээх: