Бэлэн сайхан бариад лаазалцан загас дэлгүүрээс авахын шүү хүмүүсээ. 3агасанд явахаас нааш бүткүү эд байна гэж бодвоо.
Эхлээд юу юу орох вэ: Салаадны байцаа, амтлагч, чанасан өндөг, көмдөөр, амтат чинжүү, яншуй, тунаа загас орно. Дараа нь юу орох вэ: жоохон давс оруул орно.
За эхлээд амтлагчаа сайхан ус ба тосонд тохирсон хэмжээгээр найруулж бэлднэ. За исүүл нэг хоёр дусал ууксуус, олийвийн тос, япон цуу муугаар устай найруулаад амталчиж болохым.
Дараа нь салаадны байцаагаа сайхан дөрүүлжилж хэрчээд саванд хийнгүүтээ нөгөө амтлагчаа хийгээд хутгачна. Тэгэнгүүтээ чанасан өндөг босоо тэнхлэгээр нь дөрүү хуваагаад, за босоо байнуу хэвтээ байнуу, ер нь тэнхлэггүй ч байнуу хамаагүй, гол нь буталчихгүй цэвэрхэн л зүсийшүү. Дараа нь көмдөөрнаасаа бас хэдэн хэрчмийг унагаад. Дараа нь амтат чинжүүгээ жижиг дөрүүлжин хэрчээд. Дараа нь угааж хатаасан яншуйгаа жижиглэж хэрчээд. Дараа нь эднүүсийгээ гамбанзан дээрээ тавинаа сайхан.
Аяга гэхэд бас хэцүү, таваг гэхэд бүүр хэцүү иймэрхүү юмыг нэрлэдэг монгол үг байнуу тамьнээ. Аяваг гэхүү. Таяга гэхүү.
Тэгээ сайхан тавьцан юмнуудаа энэ аяга чумуу таваг чумуу юмандаа хийнэ одоо. Тос бас амтлагчтай байцаагаа хамгийн эхэнд хийнэ. Амсраас нь жоохон илүү гаржаах маягтай сийрэг хийнэ. Тэгэнгүүтээ хэрчсэн көмдөөрөө эхлээд өрж тавина. Дараа нь хэрчсэн өндөгөө өрж тавина, тэгэнгүүтээ тунаа загаснаасаа 2 том хавлагыг гаргаж тавина. Одоо голд нь хэрчсэн амтат чинжүүнээсээ нэг хавлага асгалаа. Дээрээс нь хэрчсэн яншуйнаасаа чинкэж аваад цацлаа. Көмдөөр, өндөг 2 дээрээ давс баага зэрэг, ялимгүйхэн, тун жоохон, үл мэдэгдэм, маш цөөхөн ширхгийг зацнаа. За ингээд бэлэн боллоо. Өглөөний цайнд тохиромжтой, хөнгөн атлаа эрч хүчтэй энэ салаадыг надаар хийлгэж өглөө сэрээд орондоо идэх хүсэлтэй бүсгүйчүүд байвал миний ornoosnulbosgogch@yahoo.com хаягаар хандана уу.







Сэтгэгдэлүүд:
Би бол закуска гэж нэрлэх юм байна
Өглөө орондоо хийлгэхэд нэмэлт юм байгаа юу
chanasan tahianii mahiig uirmeg boltol ni haichlaad maioneyz r zuuraad cracker tei holij ideh saihan bdii shu, Gatnai ahaa, zavtai uyde zugee bolgoj hiij ideerei, bi dandaa ingej iddiin
123: катфишээ? мууран загас юмуу. Мэдкүү шарахаас гадна чанаж болох байлгүй дэ
Усны хувилгаан: Намайг иднэ гэвэл ч идүүлчмээр гэж үү
Луза: Закуусаг чинь завсраар нь үмхэх гэсэн орос үг шүү дээ. Нэг татаа л хөөп, нэг татаа л хөөп.
Орондоо хийлгэхэд үү, гү яахуу тэр орноос чинь л би босч яваад тухайн салаадыг хийж ацрах нь вайшд.
Ene Galdan neg l bishee, haha, neree neeh sonin bolgool tegsnee suuya en ter ch geh shig haha, joke shoo
Өлсжийнө.
яасн дизайнлаг харагдаадынаа /атаархав/
Усны хувилгаан: Хувилгаан хүнтэй танилцах завшаан гарчаагаад бүр их баярлаж байна.
Галдан: Зураган дээр гараагүй байшд нээрээ.
зочин: Үнэн за!
Лили: Аа майонез гээ л хэлчниз тэгээд толгой эргүүлээд. Чамайг би "хө ли чи са хү шү" гэвэл ямар байна.
Гамп: Загасы чинь ай, алаад шулаад чанаад, махы нь бяцлаад тавьчиж болдын за. Чи пиав уусан гэхээр гүзээнээс чинь лонхны хушуу томбойж байдгүй биз дээ.
амг@@: Байгаа байгаа. хажууд нь байгаа, зураган дээр л гарсангүй.
Кач: эрт зөнжийн даа дүү охин. Өөртэйгээ яриа л
Намара: Салааданд атаархаад уу?
Яг: Хүн яммар ч алдаа гаргахгүй амьдрах ёстой юу ер нь?
Гачин гоомойм болно биддээ
Сэтгэгдэл үлдээх: