Зиа манай жоруудыг... за жорсоод байх чуу байхуу, зоригийг бадрааж хүслийг өдөөгч гэвэл болжээнэ. Тэгтэл манай эрэмгий блогчин Идеад маань өнөөдөр ер бусын хүсэл төрж, анх удаа бидэнд манай жороор хийсэн хоолоо илгээв. Тэрээ улаан гараараа нэгэн тахианы хүзүүг мушгин алж идсэн байна! Ингээд түүнд баярлаж гялайснаа илэрхийлээд цаашдынх нь ажил үйлсэд өндөр амжилт хүсий!
Биднийхээр ч бай, өөрөө зохиосон ч бай хамаагүй хийсэн хоолоо бидэнд илгээвэл манай achilles_boom@yahoo.com хаяг маань нээлттэй байгаа билээ, гэснээс хоолны өртэй бишгүй олон хүн байгаа шд, та нар битий залхуураад бай л даа, алив л дээ! Наа бөгсөө олигтойхон хөдөлгөөд өг л дөө! Исүүл миний гарын шүүс болмооорээнүү! гэж хэлээд Идеагийнхаа туршлагыг толилуульяа aa.
Тахиаг бүрэн бүтэн бусаар шарах. Idea's hand made.
Амарчугааг хэлэх үү, ахлахын заасан хоолноос ганц нэгийг хийж үзмээр санагдаад. Урьд нь туна загасны салат, гахайн махтай хоол болон Юки атмааны котлетийг биечлэн туршиж байсын. Салатнаас бусад нь нэг л сонин, бутарч унаж нурж ойчсон юм болоод байсан нь эдний гал тогооны “ээф” үйл ажиллагаатай холбоотой юу, дуурайгч этгээдийн дундуурхан ур чадвараас улбаатай юу гэдэг асуудал өнөө хэр бүрхэг үлдсээр... За тэрчяахуу, ийгээд энэ удаа хамгийн сүүлд оруулсан жорын дагуу тахиа шарж үзлээ. Ахлахын аминчлан зөвлөснөөр шарахаасаа 2-3 цагийн өмнө тахиагаа коланд дэвтээв. Гэрт байсан гарын доорх материал, нөөц бололцоогоо дайчлан хийсэн тул зарим жор нь зөрсөн хийгээд дутсан тал бий. Тухайлбал идэх хүний тоо болон сав, коланыхаа хэмжээнд тохируулж тахиагаа эвдээд, мөчлөөд /ёоо юунч садист үгэв/ дэвтээсэн байгаа.
Нэг лийтр коланд жоохон давс, пеерц хийнэ. Тэгээл дараа нь яг зааврын дагуу масло түрхээл, төмс лууванг сармис лимонтой усанд дутуу чанаал, шарах явцдаа эдгээрийг чанасан шөлнөөсөө болон коланаасаа тахиан дээрээ асгаал, амархым байна лээ, хачир мачир, шарах марах бүгд нийлээд үсрээл цагийн ажил. Хачирт нь дан будаа байснаас гээд кинбаб хийсэн ухаантай. Бас огурцы помидорыг зүгээр гэрчиж тавьснаас иогуртаар амтлаад салат болгосын. Хоол хийх чинь ер нь бол фантааз шүү дээ /В.И.Артагаас/ Яахуу хоёр гурван хүнд бол хавын хангалттай поорц байна лээ, ихэдсэн үү гэхээс багадаагүй. Тахианы өнгөн хэсэг нь жоохон түлэгдсэн мэт харагдаж байгаа боловч бодит амьдрал дээр боломжийн амттай болсон, харин тэр шөл нь үүннэн тасархай байсы шүү гээд Тогооч Туслах хоёртоо томоос том талархал дэвшүүлье ээ. Бусад нь бас ингээд туршсан хоолоо өөрсөд рүү нь явуулж эргэх холбоотой ажиллабал хэн хэндээ урамтайн дээр муухай болчуул хоолны материал нэхэмжилж суухад ашигтайм байлээ шүү. Дашрамд нь бас Дөлгөөн эгчийн блогоос олон ч хоол сурч, олон ч хоол түлж шатааж, түүхийрүүлж нялцайлгаж байгаан хувьд баярлаж явдгаа хэлээд авий, айлын гал тогооны талбар ашиглаад. Тэгжугаад хийсэн хоолныхоо зургийг бас илгээнээ, идэхдээ биш идэвх зүтгэл гаргаж хийхдээ, түүнээсээ кайф авахдаа шүү дээ тээ... тэхх.








Сэтгэгдэлүүд:
өлсөөгүй байхдаа орсон ч өлсгөдөгийн байна.
Чимайг даа.
Дараах мэргэжлийн чиглэлүүдээр найдвартай, улсын бүртгэлтэй гэрчилгээ гаргана.
- Хүнд машин механист
- Үсчин
- Компьютер, график дизайнер
- Зөөгч
- Гоо засалч-массажист
- Худалдагч-нярав-кассчин
- Тогооч болон нарийн боов
- Оёдолчин
- Цахилгаанчин
- Гагнуурчин
- Барилгын засал чимэглэлчин
- Барилгын өрлөгчин
- Бетон армотур
- Мужаан
- Сантехникчин
Утас 88179515, 91871771
цааш нь дамжуулж туслана уу
Хамгын сүүлийн өгүүлбэртэй истоо санал нийлэхгүй байна. Гол нь идэх ш дэ
zaluu hunii aagiigaa hoo ke ke.
Тахиа билээ.
Тахиа заримдаа
Улайссан тогоо дээр
Уухилан байдаг
Тахианы хөл нь
Хуурсан тариа шиг
Шаргалтан байдаг.
Тахиа үнэндээ
Шаруулсан хойноо ч ичихээ умартсан
Гайгүй сээгсий дамшиг билээ.
Тахиа гэмээнэ
Тахиа билээ.
Сэтгэгдэл үлдээх: